Хятад улс AI салбарт АНУ-тай өрсөлдөж тэргүүлэхийг зорьж байна
Хятадын томоохон компаниуд болох Alibaba, Tencent зэрэг компаниуд хиймэл оюун ухааны (AI) загваруудаа сүүлийн 18 сарын хугацаанд танилцуулаад байна.
Улмаар Хятад улс AI салбарт дэлхийд тэргүүлэх зорилтоо зарласан нь АНУ-тай өрнөж буй технологийн өрсөлдөөнийг улам хурцатгалаа.
Хятадын Baidu, Alibaba, Tencent, Huawei, ByteDance зэрэг томоохон компаниуд өөрсдийн AI загваруудыг хөгжүүлж, ашиглаж байгаа нь тус улсын AI-д суурилсан технологийн хөгжлийг хурдасгахад чухал үүрэг гүйцэтгэж байна.
- Baidu-Ernie: 300 сая хэрэглэгчтэй Ernie Bot нь OpenAI-ийн ChatGPT-тэй өрсөлдөхөөр бүтээгдсэн ба хамгийн сүүлийн үеийн Ernie 4.0 нь GPT-4-тэй адил хүчин чадалтай гэгдэж байна.
- Alibaba-Tongyi Qianwen (Qwen): Qwen загвар нь контент бүтээх, математик бодох, аудио мэдээллийг боловсруулах зэрэг олон төрлийн үйлдлийг гүйцэтгэх чадвартай.
- Tencent-Hunyuan: Hunyuan загвар нь дэвшилтэт логик сэтгэлгээтэй бөгөөд текст таних, зураг үүсгэх зэрэг үйлдлийг дэмжинэ. WeChat дээр суурилсан Yuanbao AI туслагчийг Tencent бүтээсэн.
- Huawei-Pangu: Huawei нь салбар бүрт зориулагдсан Pangu AI загваруудыг хөгжүүлсэн. Жишээлбэл, Pangu Meteorology загвар нь хар салхины замыг 10 секундын дотор таамаглах чадвартай.
- ByteDance-Doubao: TikTok-ийн эзэмшигч ByteDance нь хамгийн хямд үнэтэй AI загвар болох Doubao-г нэвтрүүлсэн ба энэ нь дуу хоолой үүсгэх, код бичих зэрэг үйлдэл гүйцэтгэнэ.
Эдгээр AI загварууд нь Хятадын технологийн зах зээлд давамгайлах боломжийг бүрдүүлж, АНУ-тай хийж буй технологийн өрсөлдөөнийг улам хурцатгаж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй