NVIDIA компани чипийн захиалгаа гүйцээхийн тулд шахуу ажиллаж байна
Nvidia компанийн Гүйцэтгэх захирал Женсен Хуан шинэ “Blackwell чипийн эрэлт хиймэл оюуны салбарт чухал шаардлагатай тул эрэлт өсөж, хомсдол үүсээд байна. Тиймээс бид захиалгаа гүйцээхийн тулд гадаадын компаниудтай хамтран шаргуу ажиллаж байна” гэжээ. Мөн тэрээр Blackwell чипийн хомсдол түр зуурынх гэж онцолжээ.
Bernstein-ийн шинжээчид, хагас дамжуулагчийн салбарын шилдэг сонголт нь Nvidia болон Broadcom компаниуд хэвээр байгааг онцолсон юм.
Хэдийгээр хагас дамжуулагчийн салбарын компаниудын хувьцааны ханш буурч байгаа ч Nvidia-ийн хувьд ойрын хугацаанд эрэлт, үйлдвэрлэлийн өсөлт үргэлжлэх хандлагатай байгаа юм.
Тус компани 2024 оны 4-р улиралд шинэ Blackwell чипийн эрэлтээс ихээхэн орлого олж, зардлын оновчлолоор хэрэггүй зардлаа танаснаар ашгийн маржин нэмэгдэх хандлагатай байгаа нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй