АНУ түүхэндээ хамгийн өндөр дүнтэй хүүгийн төлбөр төллөө.
АНУ-ын Сангийн яамнаас 2024 онд Засгийн газраас 35.3 их наяд ам.долларын өрийн хүүгийн төлбөрт анх удаа 1 их наяд ам.долларыг давсан төлбөр төлсөн гэж мэдээллээ.
Үүнд ХНС-аас тогтоосон бодлогын хүүгийн түвшин өндөр байгаа нь нөлөөлсөн бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 30%-иар өссөн үзүүлэлт юм.
Улмаар оны эцэс гэхэд хүүгийн төлбөр 1.16 их наяд ам.долларт хүрэх төлөвтэй байна. Мөн өрийн хүүгийн зардал огцом нэмэгдэхийн зэрэгцээ 2024 оны төсвийн алдагдал өсөж жилийн эцэст 2 их наяд ам.долларт хүрэх магадлалтай байна. Ингэснээр өмнөх оны мөн үеийнхээс 24%-иар өсөх таамаглалтай байгаа юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй