Дэлхийн хэмжээнд 2019 оноос хойш Family office-ийн тоо 3 дахин өсжээ
2019 оноос хойш дэлхий даяар Family office 3 дахин өсөж Уолл Стрит-д шинэ өрсөлдөөнийг авчирч, компаниудын сонирхлыг татаж байна.
Preqin-ийн тайлангаар, 4,500 гаруй Family office идэвхтэй ажиллаж байгаагаас ихэнх нь Хойд Америкт төвлөрөн нийт 6 их наяд ам.долларыг давсан хөрөнгийг удирдаж байна.
Family office-д 2,600 гаруй тэрбумтан, 90,000 гаруй 100 сая ам.доллараас дээш хөрөнгөтэй хүмүүс нэгдэж, хөрөнгө оруулалтаа удирдуулж байгаа нь тус салбарын өсөлтийг хурдасгаж байгаа юм.
Тиймээс Blackstone зэрэг хувийн хөрөнгө оруулалтын компаниуд энэхүү зах зээлийг онилж, family office болон тэрбумтнуудтай хамтран ажиллах багаа өргөжүүлж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй