Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны шийдвэрүүд
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 2024.09.13-нд хуралдаж дараах шийдвэрийг гаргаад байна.
1. Бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж 10 хувь болгох
2. Банкнуудын төгрөгийн эх үүсвэрийн заавал байлгах нөөц (ЗБН)-ийн хэмжээг 2 нэгж хувиар нэмж10 хувьд хүргэх
3. Бодлогын хүүгийн коридорыг бодлогын хүүгээс +2, -2 нэгж хувьд тогтоож өргөн болгох
4. Банкны заавал байлгах нөөцийг тогтоох сууриас хасаж буй зарим төрлийн эх үүсвэртэй холбогдох шийдвэрийг хүчингүй болгохоор тус тус шийдвэрлэлээ.
Төсвийн тодотголын нөлөөгөөр ирэх онд дотоод эрэлт тэлж, мөнгөний бодлогын хатуу төлөв үргэлжилж, худалдааны түнш орнуудын инфляц бага, валютын ханш харьцангуй тогтвортой хадгалагдахаар байгаа тул инфляц дунд хугацаанд зорилтын интервалд тогтворжихоор байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй