Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Adobe компанийн хувьцаа 9% уналаа 

Adobe компанийн хувьцаа 9% уналаа 

Adobe компанийн хувьцаа 9% уналаа 

 

Өнгөрсөн баасан гарагт тайлан нь зарлагдсан Adobe компанийн ашиг хүлээлтээс давсан ч хувьцааны ханш нь 9%-иар буурснаар ирэх улирлын ашгийн таамаглал нь багасаж жилийн дүнгээр сөрөг үзүүлэлттэй боллоо.  

Тус компанийн хувьцаа 585.65 ам доллароос 536.79 ам.доллар хүртэл унаснаар оны эхнээс хойш 8%-иар буурлаа.  

Тайлангийн үзүүлэлт 

Компаниас нэгж хувьцаанд ногдох ашгийг 4.63-4.68 ам.доллар, орлогыг 5.5-5.55 тэрбум ам.долларын хооронд байна гэж таамагласан ч шинжээчдийн хүлээлтэд хараахан хүрсэнгүй.  

Тодруулбал, Adobe компани 5.41 тэрбум ам.долларын орлого олж, нэгж хувьцаанд ногдох 4.65 ам.долларын ашигтай ажилласан байна.  

Орлогын бүтцийг задалбал, захиалгын үйлчилгээнээс олсон орлого нь 5.18 тэрбум ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 11%-иар өссөн байна. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.