OpenAI компани 5 тэрбум ам.долларын санхүүжилт босгоно
OpenAI компани дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй стартапуудын нэг болох зорилгоор 6.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг босгож зах зээлийн үнэлгээгээ 150 тэрбум ам.долларт хүргэхээр хөрөнгө оруулагчидтай хэлэлцэж байна.
Мөн тус компани банкнуудаас 5 тэрбум ам.долларын нэмэлт санхүүжилт босгохоор хэлэлцэж эхэлжээ.
Энэхүү хэлэлцээрт тус компанийн хамгийн том хөрөнгө оруулагч болох Microsoft болон дэлхийн томоохон хөрөнгө оруулагч Thrive Capital компани оролцох төлөвтэй бйна. Мөн Apple, Nvidia зэрэг технологийн тэргүүлэгч компаниудтай хэлэлцээр үргэлжилж байгаа тухай мэдээлэл гарчээ.
Энэхүү санхүүжилт нь OpenAI-ийн хиймэл оюун ухааны технологийг хөгжүүлэх, бизнесийн цар хүрээг өргөжүүлэхэд томоохон түлхэц болох бөгөөд цаашид компанийн технологийн салбарт тэргүүлэгч байр суурийг хадгалахад дэмжлэг болох юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй