Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Японы Либерал ардчилсан намын даргын сонгуулийн дүнд ерөнхий сайд тодорно 

Японы Либерал ардчилсан намын даргын сонгуулийн дүнд ерөнхий сайд тодорно 

Японы Либерал ардчилсан намын даргын сонгуулийн дүнд ерөнхий сайд тодорно 

 

Японы парламентын олонхыг бүрдүүлдэг, эрх баригч Либерал Ардчилсан намын даргын сонгуульд 9 нэр дэвшигч өрсөлдөж байгаа бөгөөд санал хураалт 9 сарын 27-нд болно.  

Сонгуульд ялсан хүн шинэ Ерөнхий сайдаар томилогдох магадлалтай бөгөөд 2 эмэгтэй, 50-аас доош настай 2 нэр дэвшигч өрсөлдөж буйгаараа онцлогтой юм. 

Ялах өндөр магадлалтай нэр дэвшигчдийн хувьд Ерөнхий сайд асан Жүнъичиро Коизумигийн хүү 67 настай Японы Батлан хамгаалахын сайд асан Шигэрү Ишиба болон улс төрийн залуу үеийн төлөөлөл гэгддэг 43 настай Шинжиро Коизуми нар багтаж байна.   

Япончууд одоогийн Ерөнхий сайд Фүмио Кишидагийн засгийн газрыг иений ханшийн уналт, инфляцийн өсөлт, өргөн хүрээнд тархсан авлигын асуудлыг шийдвэрлэх талаар дорвитой арга хэмжээ аваагүй гэж үзэж байна. Тиймээс тэрээр дахин нэр дэвшихгүй гэдгээ зарласан. 

Япончуудын хувьд Шигэрү Ишиба, Шинжиро Коизуми нарын хэн нь ялснаас үл хамааран улс төрд шинэчлэл, өөрчлөлт хийгдэнэ гэсэн хүлээлттэй байна.  

Харин нэр дэвшигч,  Японы эдийн засгийн аюулгүй байдлын асуудал хариуцсан сайд Санэ Такаичийн хувьд Төв банкны бодлогын хүүг өсгөх шийдвэрийг хэт яарсан гэж эсэргүүцлээ илэрхийллээ.  

 

 

Тэрээр эдийн засгийн сэргэлт удаашралтай, эмзэг байгаа үед хүүгийн өсөлт нь бизнесийн санхүүжилт, иргэдийн зардалд сөрөг нөлөө үзүүлэх тул бага хүүгийн бодлогыг үргэлжлүүлэх ёстой гэж үзэж байна. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.