PDD Holding технологийн тэргүүлэгчийн байр сууриа алдах эрсдэлд орлоо
Цахим худалдааны Temu платформ болон Хятад дахь хувилбар Pinduoduo-г ажиллуулдаг PDD Holding компанийн зах зээлийн үнэлгээ 5 сараас хойш 80 тэрбум ам.доллароор буураад байна.
Учир нь тус компанийн борлуулалтын орлого шинжээчдийн таамаглалаас доогуур гарсан хувьцааны ханш нь унахад хүргэсэн юм. Ингэснээр тус компани Хятадын технологийн салбарт тэргүүлэгч хэмээх байр сууриа алдахад хүрээд байна.
Сүүлийн тайлангаас хойш PDD компанийн хувьцааны ханш АНУ-ын бирж дээр 30 гаруй хувиар буурснаар Nasdaq 100 индексэд бүртгэлтэй хувьцаануудын хамгийн мууд тооцогдож эхэлсэн.
Мөн шинжээчид тус компанийн борлуулалтын орлогын таамаглалыг бууруулж байгаагаас гадна өрсөлдөгч компаниудын амжилт, АНУ-аас цахим худалдаанд тавьж буй шаардлагаа чангалж байгаа зэрэг нь цаашид ч хувьцааны ханш нь унах магадлалыг нэмж байна.
Өнгөрсөн баасан гарагт Ерөнхийлөгч Joe Biden-ийн Засгийн газрын зүгээс Хятадаас Америк руу татваргүй хямд бараа импортлох хуулийн цоорхойг хязгаарлах талаар мэдэгдэл хийсний дараа тус компанийн хувьцааны ханш 6.3 хувиар буурсан юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй