АНУ-ын засгийн газар Intel-д санхүүжилт олгов.
АНУ-ын засгийн газраас Intel корпорацид Secure Enclave буюу аюулгүй ажиллагааг хангасан электроникийн системийг хөгжүүлэхэд нь зориулж 3 тэрбум ам.долларын санхүүжилтийг олгосон байна. Үүний дараа компанийн хувьцааны ханш 5.7%-иар өсжээ.
Микроэлектроникийг үндэсний аюулгүй байдалд чухал үүрэгтэй зэр зэвсгийн систем болон бүтээгдэхүүнд өргөн хэрэглэдэг тул энэ төсөл нь геополитикийн онцгой ач холбогдолтой юм.
Тиймээс энэхүү шийдвэр нь АНУ нь хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийг дотооддоо нэвтрүүлэх, өндөр технологийн судалгаа, хөгжүүлэлтийг дэмжиж буйг илтгэж байна.
Secure Enclave нь Батлан хамгаалах яамны захиалгат болон нууц технологийн шаардлагыг хангасан, зэр зэвсгийн хэрэгцээнд шаардлагатай микроэлектроникийг тасралтгүй найдвартай нийлүүлэлтийг хангах зорилготой стратегийн чухал арга хэмжээ юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй