Donald Trump-ийн амь насанд халдах гэсэн оролдлого дахин гарлаа
Ням гарагт АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй Donald Trump-ийн эзэмшил болох Florida мужийн West Palm Beach дэх гольфийн талбайгаас автомат буугаар зэвсэглэсэн 58 настай Ryan Routh гэх этгээдийг баривчилжээ.
Хамгаалалтынхан түүнийг Trump-ийн гольф тоглож байсан газраас 300-450 метрийн зайд байхад нь илрүүлсэн байна. Сэжигтэн 4 удаа буудсан ч Trump-д ямар нэгэн гэмтэл учраагүй бөгөөд түүнийг 95-р хурдны зам дээр саатуулж баривчилжээ.
Энэхүү үйлдэл нь Trump-ийн амь насыг хороох гэсэн халдлага байж болзошгүй гэж холбогдох албаныхан мэдээлжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй