Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Microsoft  60 тэрбум ам.долларын хувьцаагаа эргүүлж авна.  

Microsoft  60 тэрбум ам.долларын хувьцаагаа эргүүлж авна.  

Microsoft  60 тэрбум ам.долларын хувьцаагаа эргүүлж авна.  

Microsoft (MSFT) компанийн ТУЗ-өөс 60 тэрбум ам.долларын хувьцаагаа эргүүлж худалдаж авах хөтөлбөр баталснаа мэдэгдлээ. Мөн нэгж хувьцаанд энэ улиралд 0.83 ам.долларын ногдол ашиг тараахаар болсон нь өмнөх улирлынхаас 8 цент буюу 10%-иар өссөн үзүүлэлт юм.  

Одоогоор ихэнх технологийн компаниуд AI-д хийсэн хөрөнгө оруулалтаас томоохон ашиг олж эхлээгүй байна.  

Тиймээс хөрөнгө оруулагчид Microsoft, Alphabet-ийн Google зэрэг технологийн томоохон компаниудыг олон тэрбумын хөрөнгө оруулалтаа  бодит үр дүнд хүргэхийг шаардаж байна. 

Microsoft компанийн хувьд хиймэл оюун ухааны хөгжүүлэлтийн талаар тайландаа тусгайлан мэдээлдэг цөөн компанийн нэг юм. 
 

Тус компанийн хувьд энэ онд хиймэл оюун ухааны хөгжүүлэлтэд түлхүү хөрөнгө оруулахаа зарласан.  

Зургаан сарын 30-ны тайлангаар тус зардлаас болж капиталын зарцуулалт 77.6%-иар өссөн бол Azure үүлэн тооцооллын саарсан бизнесийн өсөлт 2025 оны 2-р хагасаас эрчимжих болно гэжээ.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.