Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Apple зээлийн картын хөтөлбөрөө Goldman Sachs-аас JPMorgan Chase руу шилжүүлнэ  

Apple зээлийн картын хөтөлбөрөө Goldman Sachs-аас JPMorgan Chase руу шилжүүлнэ  

Apple зээлийн картын хөтөлбөрөө Goldman Sachs-аас JPMorgan Chase руу шилжүүлнэ  

Apple зээлийн картын хөтөлбөрөө Goldman Sachs банкнаас JPMorgan Chase руу шилжүүлэх талаар хэлэлцэж байна. Хэлэлцээр дөнгөж эхэлж байгаа тул зээлийн картын үнэ болон нөхцөлүүд нь  үргэлжлэх эсэх нь шийдэгдээгүй байна. 

Apple картын хэрэглэгчид их хэмжээний зээлийн төлбөрөө төлөөгүйгээс алдагдал нэмэгдсэн учир JPMorgan банк нь 17 тэрбум ам.долларын зээлийн үлдэгдлийг бага үнээр авахыг хүсэж байна.  

Харин Goldman Sachs банкнаас "Apple картын хэрэглэгчид ихэвчлэн шинэ хүмүүс тул зээлийн төлбөрөө цагтаа төлөхөд хүндрэлтэй байсан. Тиймээс цаашид алдагдал багасаж, зээлийн чанар сайжирна" гэж тайлбарлажээ.  

JPMorgan банкнаас одоо хэрэгжиж буй "сарын эхэнд нэхэмжлэх илгээх" үйлчилгээг  өөрчлөхийг хүсэж байна. Энэ нь хэрэглэгчдэд ойлгомжтой, таатай байдаг ч сар бүрийн эхэнд банкинд олон дуудлага нэг дор ирж, ажил ачаалал ихэсдэг байна.  

Хэлэлцээр үргэлжилж байгаа ч JPMorgan болон Apple-ийн үнийн тохиролцоо, Apple картын онцлогуудыг үргэлжлүүлэх эсэх, зээлийн чанарын асуудлуудаас болж бүтэлгүйтэж болзошгүй. 

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.