Хятадын супер баячуудын тоо АНУ-аас хурдацтай нэмэгджээ
Сүүлийн 10 жилд дэлхий даяар 100 саяас дээш ам.долларын хөрөнгөтэй хүмүүсийн тоо 54%-иар нэмэгджээ. Баячуудын жагсаалтыг Хятад улс тэргүүлсэн бөгөөд супер баячуудын тоо 108%-иар өссөн байна. Энэ нь АНУ-ын 81%-ийн өсөлтийг давсан үзүүлэлт юм.
Дэлхийн хэмжээнд баячуудын өсөлт жилд дунджаар 75% байгаа бол Хятад, АНУ-ын хувьд ирээдүйд ч давж өсөхөөр байна.
Хятадын хувьд супер баячууд огцом өсөхөд технологийн салбар, аж үйлдвэрийн эзэд голлох үүрэг гүйцэтгэжээ. Тус улсын баячуудын тоо 2013-2020 онд хүчтэй өссөн бол 2020 оноос хойш 10%-иар нэмэгдсэнээр эдүгээ 100 сая ам.доллараас дээш хөрөнгөтэй 2,350 хүн байна.
Сүүлийн жилүүдэд Хятадын эдийн засаг суларч, үл хөдлөх хөрөнгийн салбар хямарч, ажилгүйдэл, дотоодын хэрэглээ сул байгаа ч технологийн компаниудын хүчтэй өсөлт нь Хятадын супер баячууд нэмэгдэхэд нөлөөлж байгаа юм.
Ирээдүйд Ханжоу, Шэньжэнь зэрэг хотууд технологийн төв болох төлөвтэй байгаа тул эдгээр хотын супер баячууд 2040 он гэхэд 150%-иар өсөх магадлалтай байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй