Японы худалдааны алдагдал таамаглалаас бага байв
2024 оны 8 сард Японы худалдааны алдагдал 695.3 тэрбум иенд хүрсэн нь (4.93 тэрбум ам.доллар) таамаглаж байсан 1.380 их наяд иенээс бага байсан ч өмнөх сарын 628.7 тэрбум иений алдагдлаас өргөжсөн байна.
Алдагдал нэмэгдэхэд экспортын өсөлт таамаглалаас бага байсан нь нөлөөлж, өсөлт өмнөх сараас удааширсан байна. Экспорт жилийн дүнгээр 5.6%-иар өссөн нь таамаглалын 10%-иас бага, өмнөх сарын 10.2%-ийн өсөлтөөс удааширсан үзүүлэлт юм.
Экспортын удаашрал болон иений ханшийн нөлөө:
Экспортын өсөлт удаашрахад иений ханшийн өсөлт нөлөөлөв. Японы Төв банкны хүүгийн хатуу бодлого болон АНУ-ын хүүгийн түвшин буурах хүлээлт иений ханшийг 2024 оны хамгийн дээд түвшинд ойртуулж, экспортод сөргөөр нөлөөлжээ. Мөн орон нутгийн үйлдвэрлэлийн саатлууд нөлөөлсөн байна.
Импортын удаашрал ба дотоод эрэлт:
Японы импортын өсөлт ч таамаглалаас хамаагүй бага гарлаа. Жилийн дүнгээр импорт 2.3%-иар өссөн нь таамаглал 13.4%-иас доогуур, өмнөх сарын 16.6%-ийн өсөлтөөс огцом буурсан үзүүлэлт юм.
Цалин нэмэгдсэнээр дотоод эрэлт нэмэгдэнэ гэж таамаглаж байсан ч импортын сул өсөлт нь эргэлзээ төрүүлж байна. Шинжээчид Япон улс сүүлийн 2 жил дефляцтай тэмцэж буй учраас дотоодын эрэлт удааширч байна гэж үзжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй