Breaking News: АНУ-ын Төв банк хүүгээ 0.50% буурууллаа
2024 оны 9 сарын 19-нд АНУ-ын Холбооны Нөөцийн Сан (FED)-ийн ээлжит хуралдаан болж бодлогын хүүг 0.50%-иар бууруулах шийдвэр гаргалаа. Энэ нь инфляцын эсрэг арга хэмжээг хэрэгжүүлэх, эдийн засгийн сэргэлтийг дэмжих бодлогын нэг хэсэг юм.
Тус шийдвэр нь зах зээлд хэрхэн нөлөөлөх вэ?
Дундаж өсөлт (1974-2019):
- Хүүг бууруулснаас жилийн дараа S&P 500 индекс дунджаар 7%-иар өссөн.
- Харин 2 жилийн дараа өсөлт 22%-д хүрсэн нь эдийн засагт урт хугацаанд эерэг нөлөө үзүүлсэн.
Хямралгүй үеийн дундаж өсөлт:
- Хүүг бууруулснаас жилийн дараа өсөлт 19%-д хүрсэн.
- Харин 2 жилийн дараа S&P 500 индексийн өсөлт 52%-д хүрсэн байна.
Энэ удаагийн хүү бууралтын үр дагавар:
Хүүг бууруулах нь санхүүгийн системд мөнгөний нийлүүлэлтийг нэмж, зээл авах боломжийг дэмждэг. Ингэснээр компаниудын санхүүжилт, хэрэглэгчдийн худалдан авалт нэмэгдэж, нийт эдийн засгийн өсөлт эрчимждэг.
Хөрөнгийн зах зээл: Хүү бууруулснаас хойш урт хугацаанд хувьцааны үнэ өсөх хандлага илэрдэг. Энэхүү өсөлт нь хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлж, зах зээлд илүү их мөнгө орох үндэс болдог.
Эдийн засгийн өсөлт: Хүүгийн бууралт нь бизнесийн зардлыг бууруулж, хөрөнгө оруулалтыг дэмждэг. Энэ нь эцсийн дүндээ эдийн засгийг болоод ажлын байрыг нэмэгдүүлдэг.
Дүгнэлт
Эдийн засгийн сэргэлтэнд бэлэн байцгаая!
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй