Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

ХНС хүүгээ бууруулсан нь АНУ-д амьдарч байгаа танд хэрхэн нөлөөлөх вэ? 

ХНС хүүгээ бууруулсан нь АНУ-д амьдарч байгаа танд хэрхэн нөлөөлөх вэ? 

ХНС хүүгээ бууруулсан нь АНУ-д амьдарч байгаа танд хэрхэн нөлөөлөх вэ? 

 

АНУ-ын Холбооны Нөөцийн Сан (ХНС) бодлогын хүүг 0.5%-иар бууруулснаар арилжааны банкнуудаас зээл авахад илүү хялбар болно.  

 Энэ нь танд дараах боломжийг олгоно:  

  • Зээлийн карт: Зээлийн картын хүү бага зэрэг буурна. Гэхдээ хүү өндөр хэвээр байх тул ам.долларын зээлийн өрийн үлдэгдлийг хурдан төлөх нь зүйтэй. 
  • Ипотекийн зээл: Орон сууц авах зээлийн хүү АНУ-д 6% орчимд байгаа. Тус хүү ойрын хугацаанд бага зэрэг буурах ч төсөөлж байсан шиг 4.0% зэрэг маш бага түвшинд очихгүй. 
  • Автомашины зээл: Машины зээлийн хүү бага зэрэг буурах төлөвтэй байна. Автомашин авахаа хойшлуулж байсан хүмүүст одоо л худалдан авахад тохиромжтой үе байж магадгүй. 
  • Оюутны зээл: Хувийн оюутны зээлтэй бол зээлээ бага хүүтэй зээлээр дахин санхүүжүүлэх боломжтой. 
  • Хадгаламжийн хүү: Хадгаламжийн хүү 2 улирлын хоцрогдолтойгоор бага зэрэг буурах тул одоо хадгаламжийн данс нээвэл илүү ашигтай байж магадгүй. 

Энэхүү хүүгийн бууралтаар зээл авах нөхцөл сайжирч байгаа ч хадгаламжийн хүү буурах тул санхүүгээ зөв тооцож төлөвлөөрэй. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.