Хонконгийн төв банк зээлийн хүүгээ 50 суурь нэгжээр бууруулж 5.25% болголоо.
Хонконгийн мөнгөний бодлого АНУ-ын Холбооны Нөөцийн сангийн бодлоготой нягт уялдаатай байдаг. Учир нь Хонконг доллар нь АНУ-ын доллароос хамаарч, валютын ханшийг 7.75-7.85-д барьж байдагтай холбоотой.
1983 оноос хойш хэрэгжсэн тус систем нь Хонконгийн санхүүгийн тогтвортой байдалд чухал үүрэгтэй юм. Тиймээс АНУ-ын төв банк бодлогын хүүг нэмэх, бууруулах үед ХонКонг дагаж бодлогын хүүгээ зохицуулдаг.
Хонконг бол дэлхийн санхүүгийн томоохон төвүүдийн нэг учраас зээлийн хүүгийн өөрчлөлт нь олон улсын хөрөнгө оруулагчдад нөлөөлдөг.
Цаашид Холбооны Нөөцийн Сан дахин 50 суурь нэгжээр хүүг бууруулах төлөвтэй байгаа нь цаашид Хонконгийн мөнгөний бодлогод нөлөөлж, бүс нутгийн эдийн засагт тодорхой эрсдэл үүсгэж болзошгүй юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй