Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Intel компани сэргэж эхэллээ: Шинэ хэлэлцээр, чиг хандлага 

Intel компани сэргэж эхэллээ: Шинэ хэлэлцээр, чиг хандлага 

Intel компани сэргэж эхэллээ: Шинэ хэлэлцээр, чиг хандлага 

Intel компани сүүлийн 40 жилийн хугацаан дахь хамгийн муу санхүүгийн үзүүлэлттэй өдрүүдээ даван туулж, эцэст нь сайн мэдээтэй золгосон нь хувьцаа эзэмшигчдэд найдвар төрүүлж эхэллээ.  

Тус компанийн Гүйцэтгэх захирал Пэт Гелсингер, Amazon Web Services-тэй байгуулсан гэрээний дагуу тусгай чип үйлдвэрлэх болсноо зарласан байна. 

Мөн чип үйлдвэрлэл, дизайны ажлыг салгах зорилгоор Foundry бизнесээ бие даасан компани болгож, тусад нь удирдлага зохион байгуулалттайгаар хөгжүүлэхээр шийдвэрлэжээ.  

Мөн Intel нь АНУ-ын CHIPS хуулийн хүрээнд 3 тэрбум ам.долларын санхүүжилт авсан нь дотоодын хэрэглээний чип хангалтын тогтвортой байдалд чухал нөлөө үзүүлэх юм. 

Түүнчлэн тун удахгүй Intel-ийн Core Ultra 200V процессор шинээр худалдаанд гарах бөгөөд хэрэв хэрэглэгчдийн хүлээлтэд нийцвэл компанийн өсөлт дахин хурдсаж магадгүй байна.  

Эрсдэл: 

Гэвч бүх зүйл эерэг болсонгүй. Учир нь Intel компани ажиллах хүчнийхээ 15%-ийг цомхотгож, Европ дахь зарим үйлдвэрийнхээ бүтээн байгуулалтыг түр зогсоосон. Хэдийгээр тус компани Малайз дахь үйлдвэрээ барьж дуусгах ч эрэлт өсөх хүртэл үйл ажиллагааг нь эхлүүлэхгүй гэдгээ зарласан.  

Хэдийгээр шинжээчид бүтцийн өөрчлөлтийг зөв арга хэмжээ гэж дүгнэж байгаа ч эдгээр шийдвэр нь Intel-ийн хувьцааг 57%-иар унагасан билээ.  

Шинжээчид тус компанийг Foundry бизнесээс гадна хиймэл оюун ухаан болон өгөгдлийн төвийн салбарууддаа шинэчлэл хийж, GPU чип нь өрсөлдөх чадвартай байх ёстой гэж үзэж байна. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.