Blackrock, Microsoft хамтран AI салбарт 30 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна.
Blackrocк болон Microsoft компани хамтран дата төвүүд, хиймэл оюуныг хөгжүүлэхэд 30 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар шийдвэрлэжээ.
Global AI Infrastructure Investment Partnership хэмээх нэртэй уг хамтын ажиллагааны хүрээнд 2 компани 30 тэрбум ам.долларыг хаалттай хувьцааны аргаар төвлөрүүлж, 100 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт болгохоор зорьж байна.
Blackrock-ийн гүйцэтгэх захирал уг хамтын ажиллагаа нь урт хугацаанд олон их наяд ам.долларын хөрөнгө оруулалтын боломжийг нээх болно гэж онцолжээ.
Энэхүү хөрөнгө оруулалтын гол хэсэг нь АНУ-ын эрчим хүчний төслүүдэд төвлөрөх бол тодорхой хэсэг нь АНУ-ын түнш орнуудад зарцуулагдах юм байна.
Мөн энэ түншлэлд Nvidia компани хиймэл оюуны дата төвүүд болон үйлдвэрлэлийн туршлагадаа үндэслэж дэмжлэг үзүүлэх юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй