Дэлхийн хамгийн чинээлэг хоёр дахь хүн тодорчээ.
Программ хангамж, үүлэн технологийн үйлчилгээ үзүүлдэг Oracle компанийг хамтран үүсгэн байгуулагч Ларри Эллисоны хөрөнгө 8.1 тэрбум ам.доллароор өсөж, 206 тэрбум ам.долларт хүрснээр дэлхийн хамгийн чинээлэг хоёр дахь хүнээр тодорчээ.
Тэрээр энэ амжилтаараа Amazon компанийг үүсгэн байгуулагч Жефф Безосыг гүйцэж, Forbes сэтгүүлийн дэлхийн чинээлэг хүмүүсийн жагсаалтын хоёрдугаар байрт орлоо.
Харин жагсаалтыг 251 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Илон Маск тэргүүлсээр байна.
Ларри Эллисоны хөрөнгө өссөн шалтгаан нь Oracle компанийн 2024-2025 оны санхүүгийн жилийн эхний улирлын тайлан шинжээчдийн таамаглалаас давж, хувьцааны ханш нь тогтвортой өссөнтэй холбоотой юм.
Тус компанийн хувьцааны үнэ үүлэн технологийн зах зээл дэх өрсөлдөх чадвараа нэмж, хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээснээр өссөөр байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй