S&P 500 индекс 5700 давж түүхэн дээд ханшаа шинэчиллээ
Холбооны Нөөцийн Сан (ХНС) бодлогын хүүг 0.5%-иар бууруулсан нь технологийн салбарт эерэг нөлөөг үзүүлж зах зээлд тэргүүлж эхэллээ.
Үр дүнд нь өчигдөр S&P 500 индекс 1.7%-иар өсөж 5715.61 цэгт хүрснээр анх удаа 5700-аас дээш гарсан амжилтыг үзүүллээ.
Meta Platforms Inc (NASDAQ), Apple Inc (NASDAQ), Tesla Inc (NASDAQ) зэрэг томоохон технологийн компаниуд эрчимтэй өссөн бол микрочип үйлдвэрлэгч компаниуд өсөлтөө хадгалснаар NVIDIA Corporation (NASDAQ) болон Intel Corporation (NASDAQ) компаниудын хувьцааны үнэ өссөн байна.
Түүнчлэн Intel компаниас Mobileye Global Inc (NASDAQ)-ийн ихэнх хувьцааг зарах төлөвлөгөөгүй байна гэж мэдэгдсэн нь хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлжээ.
Мөнгөний зөөлөн бодлого, эдийн засгийн зөөлөн газардалт
Шинжээчид Холбооны Нөөцийн сангийн хүүг бууруулсан шийдвэр нь цаашид үргэлжлэх циклийг эхлүүлсэн гэж үзэж байна.
Холбооны Нөөцийн Сангийн бодлогын зөвлөл энэ онд хүүг 25 суурь нэгжээр хоёр удаа бууруулах магадлалтай гэсэн таамаглал байгаа ч зах зээл илүү олон удаа буурна гэж хүлээж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй