АНУ-д ипотекийн зээлийн хүү буурсаар...
Энэ долоо хоногт АНУ-ын 30 жилийн хугацаатай, тогтмол хүүтэй орон сууцны зээлийн дундаж хүү 6.09% болж буурсан нь 2023 оны 2 сараас хойших хамгийн бага түвшин боллоо. Мөн 15 жилийн хугацаатай орон сууцны зээлийн хүү 5.27%-аас 5.15% болж буурлаа.
Сүүлийн саруудад орон сууцны зээлийн хүү 1-ээс илүү хувиар буурсан нь Холбооны нөөцийн сангаас хүүг бууруулна гэсэн хүлээлттэй холбоотой байв.
ХНС суурь хүүг 50 суурь нэгжээр бууруулж 4.75%-5% хооронд хэлбэлзэх түвшинд хүргэхээр шийдвэрлэсэн нь энэ онд хүү 2 удаа буурах төлөвтэйг илэрхийлж байна.
Орон сууцны зээлийн хүүгийн хөдөлгөөн ХНС-ийн шийдвэртэй холбоотой байсан ч зах зээл үүнийг аль хэдийн тооцоолчихсон байв. Учир нь орон сууцны зээлийн хүү нь бодлогын хүүгийн шийдвэр гарахаас өмнө бууж эхэлсэн бөгөөд иргэдийн орон сууц худалдан авах чадварт эерэг нөлөө үзүүлж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй