Японы инфляц эргээд өслөө.
Японы хэрэглээний үнийн индекс (CPI) 8 сард 2.8%-иар өсөж, сүүлийн 10 сарын дээд түвшинд хүрсэн нь шинжээчдийн хүлээлттэй нийцэв. Мөн ерөнхий CPI 3%-д хүрсэн бол хүнс, эрчим хүчний үнийг хассан үндсэн инфляц 2%-д хүрч, Төв банкны зорилтот түвшинд хүрлээ.
Төв банкны бодлого, цалингийн өсөлт:
Японы Төв банкны бодлогын хурлын өмнөхөн гарсан энэхүү үзүүлэлт нь банкны инфляцын хүлээлттэй тохирч байгаа юм.
Тиймээс цалин болон хувийн хэрэглээний өсөлт нь ирээдүйд инфляцыг нэмэх хандлагатай байна. Тиймээс энэ удаад төв банкнаас хүүг өсгөхгүйгээр хэвээр үлдээх ч цаашид нэмж магадгүй байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй