Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Хас Банк ХК 1.75 тэрбум төгрөгийн хувьцаагаа эргүүлж авна  

Хас Банк ХК 1.75 тэрбум төгрөгийн хувьцаагаа эргүүлж авна  

Хас Банк ХК 1.75 тэрбум төгрөгийн хувьцаагаа эргүүлж авна  

Хас Банк ХК нь 1.75 тэрбум төгрөгийн дүнтэй хувьцаагаа худалдан авч, халааслах болсноо албан ёсоор зарлалаа. Тус банк ойролцоогоор 2.3 сая ширхэг хувьцааг 760.0 төгрөг хүртэлх үнээр худалдан авах бөгөөд 3 сарын хугацаанд хэрэгжүүлэх юм байна. 

Хамгийн сонирхолтой нь банк хувьцаагаа нэг удаагийн бөөн хэлцлээр эсвэл олон удаагийн зах зээлийн арилжаагаар худалдан авах эсэх нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж байна. Учир нь өмнө нь компанийн хувьцааны хөрвөх чадварыг нэмэгдүүлэх үүднээс хийсэн худалдан авалтууд "тохиролцсон арилжаа"-ны хэлбэрээр явагдаж, үр дүнд хүрээгүй тохиолдол гарч байсантай холбоотой.  

Хас Банк ХК нь 10,800 орчим хувьцаа эзэмшигчтэй бөгөөд нийт хувьцааны 99%-ийг дотоодын хөрөнгө оруулагчид эзэмшдэг. Тус банк энэ оны эхний хагас жилд 85.3 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS) нь 81.04 төгрөгт хүрсэн үзүүлэлттэй байна. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.