S&P 500 индексийн зорилтот түвшний таамаглал шинэчлэгдлээ.
Wall Street-ийн шинжээчид 2024 оны зорилтот түвшний таамаглалаа шинэчиллээ. BMO Capital Markets-ийн хөрөнгө оруулалтын ахлах стратегичид 2024 оны төгсгөлд S&P 500 индексийг 5,600-д хүрнэ гэж таамаглаж байсан бол 6,100 болгож өөрчлөөд байна.
Орлогын тооцоололд өөрчлөлт ороогүй
2024 оны эцэст S&P 500 индексийн үнэ ашгийн харьцаа P/E 24.4 болж түүхэн дунджаас өндөр байхуйц байна. Энэ нь түүхэн хэвийн үзүүлэлттэй харьцуулахад өндөр мэт ч эдийн засагт soft landing буюу зөөлөн буух магадлал хамгийн өндөр гэж үзэж байна.
Зах зээл 1990-ээд оны дунд үеийнхтэй төстэй байна
Зах зээлийн одоогийн нөхцөл байдал 1990-ээд оны дунд үеийнхтэй төстэй шинж тэмдгийг үзүүлж байгаа юм. Тухайн үед индекс 20 дахин өсөж, олон жил тогтвортой өсөлтөө хадгалж чадсан юм. Технологийн салбарын гайхамшигт 7 компаниас гадна бусад салбарт ч өсөлт өргөжиж байгаа нь 2024 он дуустал зах зээл амжилттай үр дүнг үзүүлэхээр байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй