Алт ба мөнгө. Аль нь илүү өсөх вэ?
2024 онд алт, мөнгө зэрэг үнэт металлын үнийн хувьд ихээхэн сонирхолтой жил тохиож байна. 2024 он гарснаас хойш алтны үнэ 25%-иар өссөн ч АНУ-д бодлогын хүү буурсан нь хөрөнгө оруулагчдад алтыг илүү хямдаар авах боломжийг олгож байна.
Харин мөнгөний хувьд алтнаас илүү буюу 2024 он гарснаас хойш 27%-иар өсжээ. Мөнгөний үнэмихэвчлэн алтыг дагаж хөдөлдөг ч огцом өсөлт болон бууралттай байдаг.
Тиймээс энэхүү хэлбэлзэл нь арилжаачдад ашиг олох боломжийг төдий чинээ олгодог юм.
Энэ зун Хятадад мөнгөний эрэлт буурснаар мөнгөний үнэ түр зуур унасан ч эргэн өсөж, тогтворжоод байна.
Жилийн эцсийн улиралд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль болох тул мөнгөний үнэ нэмж өсөх боломжтойг харуулж байна. Одоо мөнгөний үнэ 30 орчим ам.доллар байгаа бол 2011 онд 50 ам.долларт хүрч байсан юм. Тиймээс хөрөнгө орууагчид алтаас илүү мөнгөнд хөрөнгө оруулах сонирхолтой байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй