Шинжээчид Хятадыг эдийн засгаа дэмжих арга хэмжээг авахыг анхаарууллаа
БНХАУ-д үл хөдлөх хөрөнгийн салбар уналтад орж, хэрэглэгчдийн итгэл алдарснаас болж эдийн засаг нь хүндхэн байна. Тиймээс дотоод, гадаадын эдийн засагчдын зүгээс тус улсыг энэ байдлаас гарахын тулд дорвитойхон арга хэмжээ авах шаардлагатайг сануулж эхэлжээ.
Тухайлбал, Goldman Sachs-ын тайландаа тус улсын 2024 онд эдийн засгийн өсөлтөө 5%-д хүргэх зорилго нь биелэхгүй байх эрсдэлтэйг тэмдэглэсэн байна.
Харин Bank of China International-ийн ахлах эдийн засагч Xu Gao, тус улсын эдийн засагт томоохон асуудал үүсгэж байгаа үл хөдлөх хөрөнгийн салбарын уналтыг тогтворжуулахын тулд багадаа 3 их наяд юанийн томоохон дэмжлэг шаардлагатай гэжээ.
Мөн Хөгжлийн Судалгааны Төвийн дэд дарга асан Liu Shijin, 10 их наяд юанийн ($1.42 их наяд) урт хугацааны засгийн газрын бонд гаргаж эдийн засгаа дэмжихийг санал болгосон байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй