Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Qualcomm компани Intel-ийг худалдаж авахаар төлөвлөж байна 

Qualcomm компани Intel-ийг худалдаж авахаар төлөвлөж байна 

Qualcomm компани Intel-ийг худалдаж авахаар төлөвлөж байна 

Qualcomm компани Intel-ийг худалдаж авахаар төлөвлөж байгаа талаарх мэдээлэл цацагдсаны дараа Intel-ийн хувьцаа 3%-иар өслөө. Харин тус мэдээнд Qualcomm-ийн хөрөнгө оруулагчид сэтгэл ханамжгүй байгаагийн илрэл болж хувьцаа нь 3%-иар унажээ. 

Гар утасны чип үйлдвэрлэгч Qualcomm компанийн орлогын 70%-ийг гар утасны чипний борлуулалт бүрдүүлдэг. Харин Intel-ийг худалдан авснаар компьютер болон серверийн процессорын гол үйлдвэрлэгч болох юм.  

Шинжээчид энэхүү нэгдлийг Nvidia-г хиймэл оюуны зах зээлээс шахаж гаргах гэсэн үйлдэл гэж  үзэж байна. Учир нь Nvidia-д гар утасны чип байдаггүй тул энэхүү нэгдэл нь NVIDIA-тай өрсөлдөхүйц тэргүүлэгч компанийг үүсгэх боломжтой.  

Гэхдээ 2 компани нэгдсэн ч Nvidia-г давж чадахуйц чип үйлдвэрлэгч болох эсэх нь эргэлзээг төрүүлсээр байна.  

Одоогоор хиймэл оюуны чипний салбарт Nvidiа ноёрхсоор байгаа учир тус өрсөлдөөн Qualcomm болон Intel-ийн аль алинд нь томоохон сорилт авчрах юм.  

Худалдан авалт 90 тэрбум ам.доллароор яригдаж байгаа ч Intel компанийн ашгийн бууралт, өр төлбөрийг харгалзвал энэ нь Qualcomm-д санхүүгийн томоохон сорилт авчрахаар байна.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.