Fitch Ratings: Хасбанкны зээлжих зэрэглэлийг 1 түвшин ахиулж B+ болгов.
Олон улсын үнэлгээний Fitch Ratings агентлаг Хасбанк-ны зээлжих зэрэглэлийг нэг түвшнээр ахиулж, “B” байснаас “B+” болгож, төлөвийг тогтвортой гэж тодорхойлжээ. Энэ нь Монгол Улсын зээлжих зэрэглэл ахисан үед банкнуудын үйл ажиллагааны орчин сайжирч байгааг илтгэж байна.
Өөрөөр хэлбэл Монгол Улсын дунд хугацааны эдийн засгийн тогтвортой өсөлт нь банкны салбарт эерэг нөлөө үзүүлнэ гэж үзжээ.
Хасбанк-ны зээлжих зэрэглэл ахисан нь тус банкны зээлийн хүчин чадлаас шууд хамааралтай гэж Fitch Ratings тайлбарлажээ. Тус банкны 2023 онд олгосон зээлийн хэмжээ 34%-иар өссөн бөгөөд 2024 онд 30%-иас дээш өсөхөөр байгаа нь эдийн засаг болон банкны салбарт итгэл нэмэгдэж байгаагийн илэрхийлэл юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй