Family Office-уудын 97% нь ирэх жил зах зээлийг өснө гэж хүлээж байна
Citi Private Bank-наас хийсэн судалгаанд дэлхий дахинд үйл ажиллагаа явуулж буй Family Office-ууд хамрагдсан бөгөөд 97% нь энэ жил зах зээл өснө гэсэн эерэг хүлээлттэй байна. Харин 50 орчим хувь нь хоёр оронтой тоогоор өсөх магадлалтай гэж үзжээ.
Хувийн хөрөнгө оруулалтын сан буюу PЕ дэх хөрөнгө оруулалт:
- Судалгаанд оролцсон гэр бүлийн оффисуудын бараг тал хувь нь ирэх 12 сард хувийн (private equity) хөрөнгө оруулалтаа нэмэхээр төлөвлөж байна.
Харин 11% нь хувь нь бууруулах бодолтой байгаа бол үлдсэн 41% нь хувийн хөрөнгө оруулалтын сангуудад нэмэхээр төлөвлөжээ.
Хувьцааны хөрөнгө оруулалт:
- Хүү буурснаар хувьцааны зах зээлд итгэх итгэл өссөн. Тиймээс гэр бүлийн оффисуудын 39% нь хувьцааны хөрөнгө оруулалтаа нэмэх, 9% нь багасгахаар төлөвлөж байна. Хувьцаа нь эдгээр хөрөнгө оруулагчдын хамгийн том хөрөнгө оруулалтад ордог бөгөөд нийт багцынх нь 28%-ийг эзэлдэг. Энэ нь өмнөх жилээс өссөн дүн юм. Мөн хиймэл оюун ухааны (AI) салбар нь хөрөнгө оруулалтын тэргүүлэх чиглэлд багтдаг бөгөөд судалгаанд оролцогчдын тал хувь нь аль хэдийн хөрөнгө оруулжээ.
Бондын хөрөнгө оруулалт:
- Судалгаанд оролцогчдын тал нь өнгөрсөн жил бондод илүү их хөрөнгө оруулсан байна.
Гэр бүлийн хөрөнгө оруулалтын оффисууд нь алсын хараатай, өндөр түвшний хөрөнгө оруулагчид тооцогддог бөгөөд энэ онд зах зээлийг өндөр өснө гэж үзэж байна.
Гэхдээ хүүгийн хувь, АНУ, БНХАУ-ын харилцаа, зах зээлийн хэт өндөр үнэлгээ зэрэгт санаа зовж буйгаа илэрхийлжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй