Goldman Sachs: S&P 500 индекс 2025 оны эцэст 6000-д хүрч өснө
2023 оны 3-р улирлын төгсгөл ойртож байгаатай зэрэгцэн зах зээл уналттай бүс рүү шилжих магадлал нэмэгдэж байна. Гэхдээ Goldman Sachs-ийн Олон улсын зах зээл хариуцсан захирал Скотт Рубнер “S&P 500 индекс богино хугацаанд унах төлөвтэй байгаа ч 2025 оны эцэст 6000 нэгжид хүрч өсөх боломжтой” гэж мэдээллээ.
Ойрын хугацаанд тохиож болзошгүй эрсдэлүүд:
- Техникийн хүчин зүйлс: Зах зээлд богино хугацааны дарамт үзүүлэх техникийн хүчин зүйлсэд хөрөнгө оруулагчдын үнэт цаасны худалдааны загварууд болон автоматжуулсан худалдааны системүүд багтаж байна. Эдгээр нь зах зээлийн эрэлтийг бууруулж, хувьцааны үнийг түр зуурын уналт руу түлхэх магадлалтай гэжээ.
- Сангуудын мөнгөний урсгал: Томоохон хөрөнгө оруулалтын сангуудын мөнгөний урсгал зах зээлд томоохон нөлөө үзүүлж болох бөгөөд хөрөнгө оруулагчид богино хугацааны хүүгийн өөрчлөлтөд нийцүүлэн багцуудаа шинэчилж магадгүй юм. Энэ нь зах зээлд тодорхойгүй байдал үүсгэх нэг шалтгаан болж байна.
- АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль: 2024 онд болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль нь эдийн засаг болон хөрөнгийн зах зээлд тодорхойгүй байдал үүсгэж байна. Сонгуулийн кампанит ажил эхлэхэд хөрөнгө оруулагчид зах зээлд болгоомжтой хандаж, богино хугацааны эрсдэлээс зайлсхийж магадгүй.
Goldman Sachs урт хугацааны өсөлтийн чиг хандлага хэвээр үлдэнэ гэдэгт итгэж S&P 500 индексийг 2025 оны төгсгөлд 6000 нэгжид хүрэх боломжтой гэж үзсэн.
Шалтгаан ба боломж
- Хөрөнгө оруулалтын эрэлт: Техник технологийн болон хиймэл оюун ухаан (AI) зэрэг шинэ салбарын өсөлт, инновацийн давуу талууд зах зээлийн урт хугацааны өсөлтийг дэмжих гол хүчин зүйлс болох юм.
- Эдийн засгийн сэргэлт: АНУ болон дэлхийн томоохон эдийн засгууд цар тахлын дараах сэргэлтээ үргэлжлж, өсөлтөө тогтворжуулж байна. Энэ нь зах зээлийн итгэлийг сэргээж, урт хугацааны хөрөнгө оруулалтыг өдөөнө.
- Төв банкны бодлого: Холбооны Нөөцийн Сангийн (Фед) хүүгийн бодлого богино хугацаанд зах зээлд нөлөөлж байгаа ч урт хугацаанд хөрөнгө оруулалтын өртөг буурч, санхүүгийн систем илүү тогтворжино гэж Goldman Sachs үзэж байна.
Эдгээр хүчин зүйлүүдийг харгалзвал, зах зээл богино хугацаанд дарамтанд орох ч урт хугацаанд S&P 500 индекс огцом өсөлт үзүүлнэ гэж дүгнэж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй