Монгол Улсын санхүүгийн байдал 8 сард
Мөнгөний нийлүүлэлт 8 сард өнгөрсөн оныхоос 27.3 хувиар өсөж, 41.6 их наяд төгрөгт хүрлээ. Төгрөгийн харилцах, хадгаламж өсөлттэй байсан бол гадаад валютын харилцах, хадгаламж буурлаа. Зээлийн хүү 8 сард өмнөх сараас 0.2 нэгж хувиар нэмэгдэж 17.0 хувьд хүрлээ.
Мөнгөний нийлүүлэлтийн өсөлтөд төгрөгийн хадгаламж 17.6 нэгж хувь, төгрөгийн харилцах 11.8 нэгж хувь, хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө 0.4 нэгж хувь, гадаад валютын харилцах -0.4 нэгж хувь, гадаад валютын хадгаламж -2.0 нэгж хувийг бүрдүүлсэн байна.
Банкнуудын зээлийн үлдэгдэл 2024 оны 8 сарын эцэст 34.2 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 33.6 хувиар өссөн байна. Нийт зээлийн үлдэгдэлд эзлэх чанаргүй зээлийн хэмжээ 5.8 хувь болж, өмнөх оны мөн үеэс 2.9 нэгж хувиар буурсан байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй