Түүхий эдийн салбар сэргэлээ.
Түүхий эдийн салбарын өсөлт үргэлжилж, Commodity Total Return Index (BCOMTR) сүүлийн саруудад эрс сэргэж 4.4%-иар өссөн байна. Энэхүү индексэд 24 голлох түүхий эдийн фьючерс багтдаг юм.
Түүхий эдийн үнэд нөлөөлж буй хүчин зүйлс
Бразил, Вьетнамд хэт халуун үргэлжилж байгаагаас элсэн чихэр, кофены ургац муудаж, үнийн өсөлт гарч байгаа ч нийт зах зээлд 2 хүчин зүйл голлон нөлөөлж байна.
1. ХНС-ийн хүүгийн огцом бууралт нь хөрөнгийн санхүүжилтэд эерэг нөлөө үзүүлэв.
2. Хятадын Ардын банкнаас өргөн хүрээтэй мөнгөний бодлогын арга хэмжээнүүдийг зарласан нь зах зээлд итгэлийг нэмэв.
Зэс, төмрийн хүдэр, түүхий нефтийн өсөлт
Хятадын Ардын банк ипотекийн зээлийн хүүгээ бууруулсан нь зэс, төмрийн хүдэр, түүхий нефтийн үнэ өсөхөд хүчтэй нөлөөлжээ. Зэсийн үнэ фунт тутамд 4.46 ам.долларт хүрч, төмрийн хүдрийн фьючерс Сингапурт 6.5%-иар өссөн байна. Түүхий нефть онцлох түвшнүүдээс дээш гарч худалдаалагдаж байгаа нь зах зээлийн огцом уналтыг сэргээхэд хүргэлээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй