Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Монополын хэрэгт холбогдсон VISA компанийн эргэн тойронд

Монополын хэрэгт холбогдсон VISA компанийн эргэн тойронд

Монополын хэрэгт холбогдсон VISA компанийн эргэн тойронд

АНУ-ын парламентийн тэргүүн Nancy Pelosi-ийн нөхөр Paul Pelosi 500,000-1,000,000 ам.долларын үнэтэй Visa компанийн 2,000 хувьцаагаа зарсан нь олон нийтэд ил болоод байна.  

Энэхүү хэлцлийг Visa компанийн эсрэг монополийн зарга үүсэхээс 3 сарын өмнө хийгдсэн бөгөөд тухайн үед ийм зарга үүсэх талаар олон нийт ямар ч мэдээлэл аваагүй байсан юм. Тиймээс олон нийт үүнийг мэдээлэлд ойр байснаа ашиглаж хийсэн хэлцэл гэж сэжиглэж байна.  

 

Visa компанийн эсрэг монополийн эсрэг зарга 

АНУ-ын Хууль зүйн яамнаас Visa компанийг дебит картын зах зээлд хууль бусаар ноёрхол тогтоосон, өрсөлдөгч компаниудын төлбөрийн системийг ашигладаг хэрэглэгч болон худалдаачдыг дарамталсан гэж буруутгаж зарга үүсгэсэн юм.  

Мөн тус компани санхүүгийн технологийн компаниудыг хамтран ажиллахыг албадаж, сүрдүүлсэн гэж мэдэгдсэн байна. Энэхүү үйл явдлын улмаас Visa компанийн хувьцаа 5.5%-иар буурч өчигдөр 269.63 ам.долларт хаагдсан. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.