Micron Technology компанийн хувьцааны ханш өссөн шалтгаан
Хагас дамжуулагч үйлдвэрлэгч Micron Technology компанийн хувьцаа 13%-иар өссөн нь компани нь энэ улирлын ашиг орлогын төсөөллөө өндөр гаргасантай холбоотой. Компани 1.74 ам.долларын хувьцааны ашиг, 8.70 тэрбум ам.долларын орлого олох урьдчилсан тооцоо гаргасан бол шинжээчид 1.65 ам.долларын ашиг, 8.28 тэрбум ам.долларын орлого олно гэж таамаглаж байсан юм.
Тиймээс Micron-ийн салбарын компаниуд болох Applied Materials болон Lam Research-ийн хувьцаа мөн адил 3% болон 4%-иар өссөн байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй