Uranium Energy компани Rio Tinto-ийн ураны төслүүдийг худалдаж авна
Нью-Йоркийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй Uranium Energy компани АНУ-ын Вайоминг муж дахь Rio Tinto компанийн эзэмшдэг уран олборлолтын төслүүдийг 175 сая ам.доллараар худалдан авах хэлцэл хийсэн байна.
Үүнд, үйлдвэрлэлийн бүрэн лицензтэй Sweetwater уран боловсруулах үйлдвэрээс гадна уран олборлолтын хэд хэдэн төсөл багтаж байгаа аж. Энэхүү худалдан авалт 2024 оны дөрөвдүгээр улиралд дуусах төлөвтэй байна.
Нөөц нь нэмэгдэнэ
Rio Tinto компанийн төслүүдийг худалдан авснаар Uranium Energy компанийн уран олборлолтын нөөц 87,500 тонноор нэмэгдэх юм. Энэхүү хэлцлээр тус компани уран олборлолт, боловсруулах үйлдвэрлэлээ өргөжүүлж, нөөцөө ихээхэн хэмжээгээр нэмж байна.
Дараагийн худалдан авалт- Red Desert ураны төсөл
Мөн Uranium Energy компани хөгжүүлэлтийн шатандаа яваа, 81 км.кв талбайг хамарсан тусгай зөвшөөрөл бүхий хайгуул, олборлолт явуулах эрхтэй Red Desert ураны төслийг худалдаж авахаар төлөвлөж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй