Costco-ийн 1 дэлгүүрт ногдох борлуулалт 6.9%-иар өсжээ
Өчигдөр АНУ-ын зах зээл хаагдсаны дараа бөөний худалдааны аварга Costco компаниийн санхүүгийн тайлан гарч, нэгж хувьцаанд ногдох ашиг 5.29 ам.долларт хүрсэн нь таамаглаж байсан 5.07 ам.доллароос илүү байв.
Эдийн засгийн тодорхойгүй нөхцөлд тус компаниас хэрэгжүүлсэн борлуулалтын бодлого, хямдралтай бэлгийн картуудын сайжруулалт нь хүнсний бус барааны борлуулалтыг өсөхөд нөлөөлжээ.
Costco-гийн нэг дэлгүүрт ногдох борлуулалтыг 6.4%-иар өснө гэж таамаглаж байсан ч 6.9%-иар өслөө. Харин цахим худалдааны борлуулалт 19.5%-иар өссөн нь Wall Street-ийн хүлээлт болох 19.63%-ийн өсөлтөөс арай бага байв.
Улмаар нийт борлуулалтын орлого нь 79.7 тэрбум ам.доллар гарсан нь хүлээгдэж байсан 79.96 тэрбум ам.доллароос бага байна. Тиймээс өнөөдөр зах зээл нээгдэхэд тус компанийн хувьцааны ханш унах магадлалтай юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй