Тэрбумтан Дэвид Теппер: Хятадын бүх салбарт хөрөнгө оруулна.
Хөрөнгийн зах зээлийн түүхэн дэх хамгийн амжилттай яваа хедж сангийн менежерт нэгт тооцогддог тэрбумтан Дэвид Теппер, Хятад улс эдийн засгаа сэргээхийн тулд олон төрлийн дэмжлэгийн арга хэмжээ авахаа зарласны дараа Хятадын хувьцаануудад бүрэн хэмжээгээр хөрөнгө оруулахаар шийджээ.
Тэрээр Холбооны Нөөцийн Сангаас бодлогын хүүг хүлээлтээс их буюу 50 суурь нэгжээр бууруулсан нь Хятад улсад хариу арга хэмжээ авах боломжийг олгосон гэж үзэж байна.
Энэ долоо хоногт Хятадын Төв банкнаас хүүг бууруулж, мөнгөний бодлогын хөнгөлөлтүүдийг зарласан бол Коммунист Намаас урт хугацаанд үргэлжилсэн үл хөдлөх хөрөнгийн хямралыг таслан зогсоох нэмэлт арга хэмжээ авахаа амласан юм.
Ингэснээр Хятадын хувьцаанууд огцом өсөж, Хонгконгийн Hang Seng индекс 2023 оны 7 сараас хойших хамгийн өндөр түвшинд буюу 9%-иар нэмэгдэж, дэлхийн хөрөнгийн зах зээлд шинэ давлагаа үүсээд байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй