Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Хятадын төв банк заавал байлгах нөөцийг өнөөдрөөс 0.5 нэгжээр бууруулна 

Хятадын төв банк заавал байлгах нөөцийг өнөөдрөөс 0.5 нэгжээр бууруулна 

Хятадын төв банк заавал байлгах нөөцийг өнөөдрөөс 0.5 нэгжээр бууруулна 

БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарч байгаа учраас өчигдөр төв банкнаас (PBOC) банкнуудын заавал байлгах нөөцийн хэмжээг 0.5 хувиар бууруулах шийдвэр гаргалаа. Энэ нь 2024 онд зээлийн хүүг бууруулж, эдийн засгийн өсөлтийг дэмжихээр авч буй хоёр дахь удаагийн арга хэмжээ болж байгаа юм. 

Энэхүү шийдвэр өнөөдрөөс хэрэгжих бөгөөд банкнуудын нийт зээлийн хэмжээ 1 их наяд юаниар (142.44 тэрбум ам.доллар) нэмэгдэнэ гэж тооцоолж байна.  

Гэхдээ шинжээчид бизнес эрхлэгчид эдийн засаг сайжирна гэдэгт итгэлгүй байгаа учраас зээл авах хүсэл багатай байгааг тэмдэглэж байна.  

Тэд эдийн засгийг дэмжихэд зөвхөн мөнгөний бодлого хангалтгүй бөгөөд хэрэглэгчдийн орлогыг нэмэгдүүлэх, тэтгэврийг өсгөх зэрэг санхүүгийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.