АНУ-ын чинээлэг иргэдийн дийлэнх нь Харрисыг дэмжиж байна
UBS-ээс 1 сая ам.доллароос дээш хөрөнгөтэй 971 хөрөнгө оруулагчийг хамруулсан судалгаа хийсэн байна. Судалгаанд хамрагдагсдын олонх нь АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрисыг дэмжиж саналаа өгөхөөр төлөвлөж байгаагаа илэрхийлсэн бол эдийн засгийн бодлогын хувьд Дональд Трампт илүү үнэлгээ өгч байна.
Трамп 2017 оны татварын хөнгөлөлтийг бүхэлд нь үргэлжлүүлэхийг санал болгож байгаа бол Харрис 400,000 ам.доллароос доош орлоготой хүмүүст татварын хөнгөлөлт үзүүлэхийг дэмжиж, баян болон том корпорациудын татварыг нэмэх талаар ярьж байгаа юм.
Судалгаанд хамрагдсан чинээлэг иргэдийн 57% нь Харрисыг дэмжиж байгаа бол 43% нь Трампыг дэмжиж байна. Ардчилсан намын баян хөрөнгө оруулагчдын 91% нь Харрисыг дэмжиж байгаа бол Бүгд Найрамдах намын хөрөнгөтнүүдийн 88% нь Трампыг дэмжиж байна.
Чинээлэг хөрөнгө оруулагчдын 84% эдийн засгийн бодлого нь сонгуульд нөлөөлөх №1 асуудал гэж нэрлэжээ. Үүний дараа нийгмийн халамж (71%), татварын бодлого (69%), цагаачлал (70%) гэж эрэмбэлсэн байна.
Эдийн засгийн бүлгийн хувьд Трамп 51%-ийн дэмжлэг авсан бол Харрис 49% авчээ. Мөн татварын асуудлаар Трамп 52%, Харрис 48%-ийн дэмжлэг хүлээсэн байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй