Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Хятадын бодлого Европын компаниудын хувьцааг дээд ханшинд хүргэлээ.  

Хятадын бодлого Европын компаниудын хувьцааг дээд ханшинд хүргэлээ.  

Хятадын бодлого Европын компаниудын хувьцааг дээд ханшинд хүргэлээ.  

Баасан гарагт Европын хөрөнгийн зах зээл дахин дээд түвшинд хүрч хаагдлаа. Тодруулбал, Европын Stoxx 600 индекс 0.52%-иар өсөж, Лондонгийн хөрөнгийн бирж түүхэн дээд үзүүлэлт болох 528.33 еврод хүрэв. 

Үүнд, БНХАУ-ын эдийн засгаа дэмжихээр авч буй арга хэмжээнүүд болон инфляцын шинэ мэдээлэл нөлөөлсөн байна.  

Харин Хятадын хөрөнгийн зах зээл өнгөрсөн 7 хоногт 16 жилийн дараах  хамгийн сайн амжилтыг үзүүлж, CSI 300 индекс 15.7%-иар өссөн байна. Тус индекс хамгийн сүүлд 2008 оны 11 сарын 14-нд өндөр өсөж  байжээ. 

Хятадын Ардын банкнаас 7 хоногийн буцаан худалдан авах репо хүүгээ 1.5%-д хүргэсэн нь сүүлийн 3 сард хоёр дахь удаагаа бууруулж буй тохиолдол юм. Мөн банк санхүүгийн байгууллагуудын нөөцийн шаардлагын харьцааг 0.5 хувиар бууруулаад байна. 

Урьдчилсан мэдээллээр 9 сард Европт инфляцын түвшин огцом буурч Төв банкны 2%-ийн зорилтот хэмжээнээс доош унан 1.9%-тай байх магадлалтай байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.