Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Саудын Арабын үйлдвэрлэл өссөнөөр газрын тосны үнэ буурлаа 

Саудын Арабын үйлдвэрлэл өссөнөөр газрын тосны үнэ буурлаа 

Саудын Арабын үйлдвэрлэл өссөнөөр газрын тосны үнэ буурлаа 

Баасан гарагт газрын тосны фьючерсүүд сүүлийн хоёр долоо хоногийн доод түвшинд хүрч хаагдлаа. Энэ нь Саудын Араб нь зах зээлд эзлэх байр сууриа сэргээх зорилгоор баррель газрын тосыг 100 ам.долларт хүргэнэ гэсэн зорилтоо хойшлуулж, олборлолтоо нэмэхээр зорьж байгаатай холбоотой.  

Өнгөрсөн долоо хоногт болсон хар салхины улмаас Америкийн эрчим хүчний үйлдвэрлэлд доголдол үүссэн ч Мексикийн булан дахь газрын тос болон байгалийн хийн чухал бүсэд нөлөөлөөгүй учир үнэ өсгөх хүчин зүйл болоогүй юм. 

Есөн сарын эхээр ОПЕК+ гишүүн орнууд буюу Саудын Араб болон ОХУ хоногт 2.2 сая баррель газрын тос үйлдвэрлэх хязгаарлалтаа 2 сараар сунгаж 12 сараас аажмаар нэмэхээр тохиролцсон. 

Саудын Араб 12 сарын 1-нд олборлолтоо нэмнэ гэж амласан бөгөөд энэ нь богино хугацаанд үнийн унах эрсдэлтэй ч тус улс үйлдвэрлэлийн зорилтоо биелүүлэхээр төлөвлөж буйг дурджээ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.