Монголбанкнаас 2025 онд баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг өргөн барилаа
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Төрөөс 2025 онд баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн мэдүүлжээ. Тэрээр, “Ирэх онд хэрэгжүүлэх мөнгөний бодлого нь эдийн засаг, инфляцыг дунд хугацаанд тогтворжуулахад чиглэнэ” гэдгийг онцолсон байна.
Цар тахлын хүндрэлийг даван туулж, геополитикийн эрсдэлүүдтэй тулгарсан ч Монгол Улсын эдийн засаг сэргэж байгаа тул энэ сэргэлтийг тогтвортой хадгалах мөнгө, санхүүгийн бодлого 2025 оны төлөвлөгөөнд тусгагджээ. Үүнд:
- Эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих, иргэдийн бодит орлогыг хамгаалах, инфляцыг дунд хугацаанд 5% (+/-2%) орчимд барих мөнгөний бодлогыг зах зээлийн зарчимд тулгуурлан хэрэгжүүлэхээр тусгажээ.
- Мөн 2027 оноос инфляцын зорилтыг 5% хүртэл бууруулахаар төлөвлөсөн байна. Төгрөгийн ханшийг макро эдийн засгийн нөхцөлтэй нийцүүлэн уян хатан тогтоох, банкны салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зохицуулалтын орчныг бүрдүүлэх, ногоон санхүүжилтийн тогтолцоог бэхжүүлэх зэрэг олон чухал чиглэлүүдийг төсөлд тусгасан байна.
Түүнчлэн санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, эдийн засгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх, Монголбанкны үйл ажиллагааг ил тод байлгах зорилтуудыг ч багтаасан юм.
Эх сурвалж: Монголбанк
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй