Шигэру Ишиба Японы Ерөнхий сайд болно.
Японы Батлан хамгаалахын сайд асан Шигэру Ишиба эрх баригч намын даргын сонгуульд ялалт байгуулж, дараагийн Ерөнхий сайдаар сонгогдохоор болжээ. Тус сонгуульд 9 хүн өрсөлдсөн бөгөөд Ишиба санал хураалтыг тэргүүлж, Эдийн засгийн аюулгүй байдлын сайд Санаэ Такаичи удаалсан байна.
67 настай Ишиба аравдугаар сарын 1-нд Парламентын гишүүдийн санал хураалтаар Ерөнхий сайдаар албан ёсоор батламжлагдах бол одоогийн Ерөнхий сайд Фумио Кишида өнгөрсөн сард албан тушаалаа хүлээлгэн өгөхөө мэдэгдсэн билээ.
Ишиба эдийн засгийн бодлогын хүрээнд Японы бодлогын хүүг тогтвортой өсгөхийг дэмжиж, иенийн ханшийн сулралыг шийдвэрлэхэд анхаарлаа хандуулахаа илэрхийлсэн байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй