Азийн хөгжлийн банк Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн таамаглалаа нэмлээ
Азийн хөгжлийн банк (АХБ) "Азийн хөгжлийн төлөв" шинэ тайландаа Монгол Улсын 2024 оны эдийн засгийн өсөлтийг 5.5 хувь байна гэж тооцоолжээ. Энэ нь өнгөрсөн 4 сард гаргасан 4.1 хувийн таамаглалаас нэмэгдсэн үзүүлэлт юм.
АХБ-ны тайлбарласнаар гадаад эрэлт өсөж, дотоодын хэрэглээ болон Засгийн газрын зардал нэмэгдсэн нь Монгол Улсын эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжиж байгаа аж.
2025 оны эдийн засгийн өсөлтийн таамаглалыг өмнөх шигээ 6.0 хувьд хэвээр үлдээсэн байна.
Тайланг дэлгэрэнгүй үзэх: Asian Development Outlook (ADO) September 2024 | Asian Development Bank (adb.org)
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй