Хятадын эдийн засгаа аврах бодлого түүхий эдийн үнийг өсгөлөө.
БНХАУ-ын Улс төрийн товчооноос үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг дэмжих, зээлийн хүүг бууруулах, төрийн өмчит банкнуудад 142 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх болсноо зарласны дараа зэсийн үнэ 2 гаруй хувиар өсөж, тонн нь 10,000 ам.долларыг давсан бол төмрийн хүдрийн фьючерс ханш 11 хувиар өсөж, тонн нь 100 ам.доллар давсан байна.
Мөн Хятадын томоохон хотууд орон сууц худалдан авах журмуудыг зөөлрүүлсэн нь төмрийн хүдрийн үнийг цойлоход нөлөөлжээ. Түүнчлэн уул уурхайн Glencore, Rio Tinto, Freeport-McMoran зэрэг томоохон компаниудын хувьцааны ханш хүчтэй өссөн байна.
Товчхондоо, Хятадын эдийн засгаа сэргээх бодлого нь дэлхийн түүхий эдийн зах зээлд эерэгээр нөлөөлж, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ болон салбарын компаниудын хувьцааны ханшид өсөлт авчирлаа.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй