Хагас дамжуулагчийн салбарын борлуулалт $588 тэрбумд хүрнэ
Хоёр жилийн өмнө дэлхийн хагас дамжуулагчийн салбарын борлуулалт 574 тэрбум ам.доллар буюу хамгийн өндөр өсөлтдөө хүрсэн бол 2023 онд өндөр сорилттой тулгарч, борлуулалтын орлого нь 9.4 хувиар бууран 520 тэрбум ам.доллар болсон юм.
Энэ нь 1990 оноос хойших орлого буурсан 7 дахь тохиолдол байсан ч тухайн үеийн төсөөлөл 515 тэрбум ам.доллароос давсан үзүүлэлт байв.
Харин энэ онд тус салбар эргэн сэргэж борлуулалтын орлого 2.5 хувиар өсөж, 588 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна. Энэ нь өнгөрсөн оныхоос 13 хувиар өссөн үзүүлэлт болох юм.
2022 онд дэлхийн шилдэг 10 хагас дамжуулагч үйлдвэрлэгчээс 3 компани өсөлттэй ажиллаж байжээ. Тухайн үед Intel компани 49 тэрбум ам.долларын борлуулалтаар Samsung-ийг гүйцэж салбартаа тэргүүлж байсан бол 2023 онд Nvidia компанийн орлого 56 хувиар өсөж, 24 тэрбум ам.долларт хүрснээр салбартаа тэргүүлж эхэлсэн юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй