Нийслэл 2024 онд олон улсад 500 сая ам.долларын бонд гаргана
Нийслэлээс энэ онд олон улсын зах зээлд 500 сая ам.долларын бонд гаргахаар бэлтгэлээ хангаж байна. Энэхүү бондыг гадаадын хөрөнгийн бирж дээр арилжих бөгөөд одоогоор яг аль бирж гэдэг нь тодорхойгүй байгаа юм.
Бондын санхүүжилтийг Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 4 хорооны 158 га газарт 12,000 айлын орон сууц барих, нийслэлийн дэд бүтцийг өргөжүүлэх, ус, дулаан, цахилгааны системийг сайжруулах ач холбогдолтой Сэлбэ дэд төвийг байгуулахад зарцуулна.
Нийслэлээс энэ оны 6 сард 1-3 жилийн хугацаатай, 12%-14%-ийн хүүтэй, 500 тэрбум төгрөгийн бондыг амжилттай арилжсан бөгөөд Бөөрөлжүүтийн 300 МВт-ийн цахилгаан станцыг барих, Улаанбаатар хотын авто замыг сайжруулах, бусад дэд бүтцийн төсөлд зарцуулж байна.
Бөөрөлжүүтийн цахилгаан станц нь нийслэлийн эрчим хүчний хангамжийг нэмэх зорилготой бол авто замын сайжруулалт нь хотын түгжрэлийг бууруулах, иргэдийн зорчих нөхцлийг сайжруулах ач холбогдолтой юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй