Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Хятадын хувьцаанууд огцом өсөж, АНУ-ын индексүүд түүхэн дээд ханшаа тогтоов 

Хятадын хувьцаанууд огцом өсөж, АНУ-ын индексүүд түүхэн дээд ханшаа тогтоов 

Хятадын хувьцаанууд огцом өсөж, АНУ-ын индексүүд түүхэн дээд ханшаа тогтоов 

Өчигдөр Хятадын хувьцаанууд өсөж,  Уолл Стритийн индексүүд ч улирлын сүүлчийг шинэ дээд амжилтаар дуусгалаа.  

Хонгконгийн бирж өдрийн дотор 4 хувиар, Шанхайн хөрөнгийн бирж 8 хувиар өссөн нь 2008 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болов.  Kaisa 80 хувь, Sunac 55 хувь, Agile Group зэрэг барилгын компаниудын хувьцаа хамгийн өндөр буюу 19 хувиар өссөн байна. Үүнд,  Хятадын эдийн засгаа сэргээхээр авч буй арга хэмжээнүүд нөлөөлжээ.   

АНУ-ын зах зээл 3-р улирлын сүүлийн мөчид сэргэж, S&P 500 индекс түүхэн дээд амжилт тогтоосон нь энэ 7 хоногт АНУ-ын ажил эрхлэлтийн тайлан гарч, Холбооны нөөцийн сан (ХНС) мөнгөний зөөлөн бодлого хэрэгжүүлж магадгүй гэж үзэж байгаатай холбоотой. Мөн Жером Пауэлл хүүгийн түвшинг бууруулах магадлалтай гэсэн нь зах зээлд эерэг дохиог өгчээ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.